УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрбээр, "НДС 1 сая даатгуулагч, иргэд, хөдөлмөрчдийн мөнгө. 50 мянган ажил олгогчийн мөнгөн хөрөнгө, 460 мянган тэтгэвэр авагчийн мөнгөн хөрөнгө. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцох, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой. Капитал банканд НДС-ийн 104,2 тэрбум төгрөг байж байгаад дампуурсан. Энэ мөнгөнөөс 37 тэрбум төгрөгийг бага зэргийн мөнгөн хөрөнгө, 25 тэрбум төгрөгөнд 78 нэр төрлийн янз бүрийн хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Үүнээс болоод 8 удаагийн дуудлага худалдаа яваад, 17 тэрбумын 51 хөрөнгө огт зарагдахгүй байгаа, хүн тоохгүй. Тэгсэн мөртлөө, Монголбанкны эрх хүлээн авагчид тэндээс үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдөө хурааж, Монголбанкныхаа мэдэлд, захирлынхаа мэдэлд авч байна.
Монголбанк арилжааны банкнуудыг дээрэмддэг, ААН-үүдийг дампууруулдаг асуудал нь хэвээр байна.
Тухайлбал, Сэлхийн зусланд байрлах "Zambulin Village" гэх хотхоны гурван хаусыг хураан авч, Монголбанкны хөрөнгөөр тохижуулсан, Тэргүүн дэд ерөнхийлөгч нь дотор нь амьдарч байгаа талаар иргэд мэдээлж байна. Үүнийг шалгаж, тогтоох ёстой. Энэ бол иргэд, хөдөлмөрчдийн мөнгө.
Зөвхөн НДС дээр л гэхэд 100 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Монголбанкны эрх хүлээн авагчид яагаад дураар аашилж, завшиж, зарцуулж байдаг вэ. Иймд УИХ-ын дарга та хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж өгнө үү." гэлээ.
Сэтгэгдэл
Нэр