Европын Сансрын агентлаг 13 жилийн дараа 17 сансрын нисгэгчээс бүрдэх ангиа бүрдүүлжээ.
Шинэ сансрын нисгэгчдийн дунд Английн 41 настай, паралимпын тамирчин Жон Макфолл багтаж, анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгч болов.
Эдгээр сансрын нисгэгчид 2023 оны хавраас эхлэн 12 сарын хугацаатай сургуулалтад хамрагдана. Сургуулалтын үр дүнгээс хамааран сансарт нисэх эсэх нь шийдэгдэх юм.
Хэдийгээр сонгогдсон сансрын нисгэгч бүр сансарт гарна гэсэн баталгаагүй ч Жон Макфоллын хувьд сансрын аяллыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулан ажиллахаа мэдэгджээ.
Тэрбээр 19 настайдаа мотоциклын осолд орж хөлөө тайруулсан бөгөөд түүнээс хойш хөнгөн атлетикаар хичээллэж 2008 оны Бээжингийн Паралимпад Их Британийн нэр дээр оролцож байсан.
Эх сурвалж: ESA
Сэтгэгдэл
Нэр