Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах "Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийн долоодугаар давхраас хүн унасан гэсэн мэдээлэл гарсан. Тус иргэн НЦУГ-ын шуурхай бүрэлдэхүүнд хэргийн газрын үзлэгт ажилладаг шинжээч байсан аж
Тэгвэл тус иргэн "Б" нь /эрэгтэй, 33 настай/ тус эмнэлгийн долоодугаар давхрын эрчимт эмчилгээний тасгийн 2 тоот өрөөний цонхоор үсэрч, нас барсан байна. Тус хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж буй аж.
Амь хохирогч нь БГД-ийн ЭМТ-д эмчлэгдэж байсан бөгөөд энэ сарын 5-ны өдөр тус эмнэлгийн эрчимд эмчилгээний тасагт ухаангүй шилжин ирж, хэвтэн эмчлэгдэж байжээ.
Тэрээр эмнэлэгт оношоо сонсоод сэтгэлээр унан ийм үйлдэл хийсэн байна.
Сэтгэгдэл
Нэр