богино мэдээ New

Эр зоригийн түүх эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тив алгасаж, үеийн хүүхдүүдтэйгээ танилцаж нөхөрлөх боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл Хувь хүний хөгжлийн институт, АНУ-н Бостоны “Макс Коррэж” олон улсын байгууллага сурагч оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус байгууллага энэ жилээс эхлэн АНУ-ын Востон хотод төвтэй Макс Вөрбүрг Көрэж байгууллагын ‘MAX COURAGE’ буюу “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийг Монгол Улсдаа хэрэгжүүлэхээр болсон байна..

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тив алгасаж, үеийн хүүхдүүдтэйгээ танилцаж нөхөрлөх боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл Хувь хүний хөгжлийн институт, АНУ-н Бостоны “Макс Коррэж” олон улсын байгууллага  сурагч оюутнуудын дунд  эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус  байгууллага энэ жилээс  эхлэн  АНУ-ын Востон хотод төвтэй Макс Вөрбүрг Көрэж байгууллагын ‘MAX COURAGE’ буюу “Өсвөр насны хүүхдийн эр зориг” хөтөлбөрийг Монгол Улсдаа хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр  Хувь хүний хөгжлийн институтээс өглөө. Монгол Улсад хэрэгжиж байгаа   “Max courage” хөтөлбөрт  1991 оноос хойш дэлхийн 200 мянга гаруй хүүхэд залуусыг хамрагджээ. Хөтөлбөрийн хүрээнд жилд дэлхийн улс орнуудын өсвөр насныхнаас   5000 гаруй эссэ хүлээн авч шилдэг 60 эссэгээр ном гарган олон нийтэд танилцуулдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу  “Эр зоригийн түүх” нэртэй эссэ бичлэгийн уралдааныг Хувь хүний хөгжлийн институтээс  12-17 насны сурагч, их, дээд  сургуулийн 1, 2-р дамжааны оюутнуудын дунд зарлалаа. Уралдаанд  оролцогчид  өөрийн амьдралд тохиолдсон бэрхшээлийг даван туулсан, өөртөө тэсвэр хатуужил, эр зориг олж авсан түүхээ  эссэ хэлбэрээр бичих юм байна.  Ингээд шилдэг 10 эссэг  шалгаруулж олон улсын уралдаанд  илгээх гэнэ. Энэхүү 10 эссэнээс нэг эссэг шалгаруулж, 1 хүүхдийг АНУ-д аялах эрхээр шагнаж, “Макс Варбүрг” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэй харилцан туршлага судлуулах юм байна.

Уралдаанд оролцогчид

-Бүртгэл: 9 сарын 21-10 сарын10

-Сургалт: 10 сарын 15, 16, 22, 23 

-Эссэ хүлээн авах хугацаа: 11 сарын 15-30

-Шалгаруулалт 12 сарын 1-15 

Уг хөтөлбөрийг Монгол Улсдаа хэрэгжүүлж буй Хувь хүний хөгжлийн институт нь  уралдаанд ирсэн шилдэг  100 эссэгээр ном гарган олон нийтэд танилцуулах гэнэ. Түүнчлэн уралдаанд бүртгүүлсэн  сурагч, оюутнууд Хувь хүний хөгжлийн институтээс явуулдаг сургалтад  2 удаа хамрагдах, 1 удаа сэтгэлзүйн зөвлөгөө авах   эрхтэй болох аж.