богино мэдээ New

Ерөнхий сайд ургац хураалтын явцтай танилцана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос хөдөллөө..

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тэрбээр ургац хураалтын явцтай танилцан газар тариалан эрхлэгчид, нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.