богино мэдээ New

Өнөөдөр болох зарим үйл явдлуудаас

12:00 цагт: Өмнөд Судан улсад энхийг сахиулагчид Чингис хаан зочид буудалд газардана..

09:00 цагт: Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах мөнУлаанбаатар хотын группын Удирдах зөвлөлийн тав дахь удаагийн хуралдаан өнөөдөр эхэлнэ.  Хуралдааныг энэ сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Blue Sky зочид буудалд зохион байгуулах юм.
Холбогдох утас: 95103070

10:00 цагт: Хөгжим бүжгийн коллеж БНХАУ-ын Элчин сайдын яам, Хятадын соёлын төвийн дэмжлэгтэйгээр "Пи Па", "Хубис" хөгжмийн сургалтыг Монголын түүхэнд анх удаа сургалтандаа нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд "Дорнын салхи" соёл урлагийн танхимын нээлт хийнэ.
Холбогдох  утас: 88021062

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд нийслэлийн БЗД-ийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид БЗД-ийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  Өмнөд Судан улсад энхийг сахиулагчид Чингис хаан зочид буудалд газардана.

14.00 цагт: Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” тус яамны Зөвшилцөл танхимд болно. “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон холбогдох газрын захирлууд оролцоно.

Холбогдох утас: 9902-8994