Паралимп 2016: Байт харвааны багийн төрөлд IV байр эзэллээ


2016-09-12 09:56:59 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулж буй Паралимпийн зуны XV наадамд манай улсын баг байт харвааны багийн төрөлд дөрөвдүгээр байр эзэллээ. Тус төрөлд багаараа анх удаа оролцож байна. Манай багт Бээжингийн паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр нар оролцож буй юм. Дасгалжуулагчаар Б.Золбоо ажиллаж байгаа. Тэд 70 метрийн рекурв төрөлд ганцаарчилсан болон холимог багт харваж байна. Урьдчилсан харваанд Д.Баатаржав 583 оноогоор 20 дугаар байр эзэлж Б.Оюун-Эрдэнэтэй холимог төрөлд харвахаар болсон. Харин А.Анхбаяр 572 оноогоор 24 дүгээр байрт орсон учраас багийн төрөлд оролцох боломжгүй, ганцаарчилсан төрөлд цэц мэргэнээ сорихоор боллоо.