богино мэдээ New

Стрестэхгүй байх арга

Амрах, тайвшрах, хэн нэгэнтэй танилцах боломжийн цагтай байх.

Стресс гэдэг ойлготыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж иржээ. Энэ үгний утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай. Цаашлаад “Хүнд гаднаас үйлчилж буй эерэг сөрөг хүчин зүйлийн үйлчлэл ,түүнд организмаас хариу өгөх чадвар түүнтэй дасан зохицох чадварыг стресс гэнэ. Стрессийг илэрч буй нөлөөллөөр эерэг /эустресс/ сөрөг /дистресс/ гэж 2 хуваана.

Стресст юуг хамааруулах вэ:

• Сэтгэлийн түгшүүр

• Сэтгэлийн дарамт

• Сэтгэлийн зовинол

• Сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдах

• Уур уцаар

• Гутрал

• Хямрал

• Бачимдал, сандрал гэх мэтийг нэрлэж болно.

Стрессийг үүсгэж байгаа нөхцөл байдал,үйл явдал болон бодит зүйлийг стресс үүсгэгч гэж нэрлэдэг Үүнд ямар нэгэн харилцааг шинээр эхлүүлхээс нэгэнт бий болсон харилцаанд хүндрэл гарах, мөн сургууль дээрээ шалгалт өгөхөөс эцэг эхтэйгээ муудалцах, авьясаа үзүүлэх мөн гэр бүл болох .хүсээгүй жирэмслэлт, өртэй байх гэх мэт олон зүйлс багтана.

Стрөсс нь хүнийг зорьсон зүйлдээ тэмүүлэх, хүч нөөцөө төвлөрүүлэх, зорилгодоо хүрэх арга зам амьдрал ахуйгаа зохицуулах зэрэгт түлхэц болдог. Гэвч ихэнхи төрлийн стресс нь хүнийг сэтгэлийн хямралд оруулах, эвгүйцэл төрүүлэх, зан үйлд өөрчлөлт орж ажил амьдралын амжилт бүтээлийг бууруулдаг сөрөг нөлөетэй. Хэт гүнзгий стресс, байнгын зовинол нь улмаар бие махбоди болон сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, сэтгэцийн өрчлөлийг үүсгэх зэргээр хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.

Түүнчлэн бидэнд үүсэх сөрөг таагүй бодлууд нь санаа зовох, сэтгэлээр унах, өөрийгөө дорд үзэх, асуудлаа амжилттай шийдвэрлэхэд муугаар нөлөөлдөг. Иймд аль болох сайн сайхан эерэг бодлуудыг өөртөө төрүүлэх нь стрессээ даван туулахад сайн нөлөө үзүүлдэг. Хүн ямар нэгэн хэмжээгээр түгшүүрт байдалд дасан зохицож, түүнийг даван туулж амьдардаг. Түгшүүрийг даван туулах олон аргууд дотроос хамгийн тохироижтой нь дасан зохицолт юм.

Дасан зохицолт нь асуудлыг зөв үнэлж, түүнд тохирсон хариу үйлдэлд үзүүлэхэд оршино.Дасан зохицохуй нь дотоод тэнцвэрийг хадгалах процесс юм. Хүн орчноос үзүүлж байгаа аливаа нөлөөлд зохицхын тулд зайлшгүй тохиолдох түгшүүрийг урьдчилан мэдэж учирч болох таагүй үр дагварыг багасгахад чиглэгдсэн таагүй үйл явдал хийхэд хүргэдэг. Хүн алхам тутамдаа аюулгүй амгалан амьдрал бүрдүүлэхийг хичээдэг.

Стрессийг удирдах нь

• Стресс үүсч болох нөхцөл байдлуудыг тодорхойлж зайлсхийх

• Стресстэй уедээ үзүүлэх хариу үйлдлээ мэдэх

• Стресстэй үедээ үзүүлэх биеийн хариу үйлдлүүдийг даван туулах тулд тайвшрах техник хэрэглэх

• Стресст хүргэдэг нөхцел байдалд тохируулан тайвшрах техникийг хэрэглэх

• Стрессээ удирдах төхникийг хэрэглэж чадсандаа өөрийгөө урамшуул

Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах нь

• Ямар нөхцөл байдлаас болж биеэ барьж дийлэхээ болих , уур хүрч буйгаа мэдэх

• Стресстэй үедээ ямар сэтгэлийн хөдөлгеөн бий болж буйгаа мэдэх

• Уг сэтгэлийн хөделгөөн илрэх үед гүнзгий амьсгаа авч тайвширч сурах

• Уур уцаараа бусдад түрэмгий биш байдлаар илэрхийлэх

Сэтгэлийн хөдөлгөөний гэнэтийн илрэлүүдийг зохицуулж сурах

Худлаа ярих гээд байдаг зан үйлээ жолоодох

• Худлааа ярихын өмнө ярих зүйлээ сайтар бод

• Ээрч гацан ярихаа болих

• Бүх асуултанд үнэнээсээ хариулж худлаа ярихгүйг хичээх

• Бусдад худлаа ярихын үр дагаварыг ухаарах

• Худлаа хэлсэн бүх зүйлдээ уучлал гуйх

• Айдсаа даван туулах

• Юу чамайг айлгаж байгааг олж тогтоох

• Чи үнэхээр аюулд өртөж буй эсэх, айдас төрөөд буйгаа ялгах

• Нөхцөлийг ойлгож .тайван бай.гүнзгий амьсгаа ав

• Чиний айдас юунаас үүдэлтэйг ,дотныхоо хүнээс асуу

• Өөрт тохиолдох айдсаа даван туулахыг ухамсарлах

Уйтгартай мэдрэмж эсвэл сэтгэл гутралаа даван туулах

• Ямар нөхцөл байдал чамайг уйтгартай болгож буйг олох

• Уйтгарласан үедээ тэр байдлаа хүлээн зөвшөөр

• Өөрт сонирхолдоо зүйл хийж туүнээсээ таашаал авах

• Ганцаараа үйлдэхээс зайлсхийх

• Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж

Бусдын уур уцаар хэрцгий байдлыг даван туулах

• Харилцаж буй хүнрүүгээ эгцлэн харж ярь

• Тайван байдлаа хадгалж гүнзгий амьсгаа ав

• Инээж баясалгүйгээр юманд хянуур ханд

• Шүүмжлэлээс зайлсхийх

• Бусад хүмүүс уурлаж эхэлвэл тэндээс холдох

• Өөрийн итгэдэг хүндээ болсон явдлыг ярих

Бэлгийн харилцааны талаархи буруу хандлагаа удирдах

• Бусдын гаргаж буй бэлгийн харилцааны талаарх хандлагыг зөв ойлгох

• Энэ хандлагын улмаас чамд болон бусдад ямар үр дагавартайг тооцох

• Бэлгийн харилцааны буруу хандлагыг өөрчилхийг хичээх

• Анхааралаа эерэг эүйлд хандуулах

Буруу хандлагынхаа талаар бусдаас тусламж гуйх

Сэтгэлийн хөдөлгөөнөө зөв илэрхийлэх

• Тайван байдлаа хадгал

• Ярилцаж байгаа хүнрүүгээ харах

• Тэр үед үүсэх мэдрэмжээ тайлбарлах

• Буруутгах доромжлох үг хэлэхээс зайлсхийх

• Сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгомжтой илэрхийлэх

• Тайлбар сонссонд нь талархах

• Өөрттеө хяналт тавих

• Өөрийн сэтгэлийн хөдөлгөөндөө хяналт тавь

• Тайвшрах стратегийг хэрэглэ

• Тайван ойлгомжтой ярь

• Оновчтой үгсээр сэтгэлийн хөдөлгөөнөө нямбай илэрхийл

• Бусдад эвгүй үг битгий хэрэглэх Бусдын зан байдлыг аль болох хүлээн зевшөөрөх

• Юу болж байгаааг ажигла

• Бусдын нүүрий илрэл хоолойн өнгө ,дохио зангааг ажигла

• Тэдэнтэй ижил зан байдал гаргах үедээ юунаас болсныг тооцох

• Одоогийн зан байдал сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх

Хуримтлагдсан стрессээс хэрхэн салах вэ

• Өөртөө анхаарал тавь

• Тохирсон хамгаалах тогтолцоог танин мэдэх хэрэгтэй

• Өөрийхөө хувийн боломжийг бурэн дуурэн ашигла

• Нийгмийн харилцаа холбоогоо өргөжуулэх Чөлөөт цагаа зөв зохицуулах

• Өөрийхөе тухай мэд

• Өерийхөө нөөц бололцоог

• Өөрийн стресст өгөх хариу урвалын хүчийг мэд

• Хамтрах, харилцах, ангижрах, оролцох

• Эргэлзэх, айх, тааламжгүй зүйл байвал хэн нэгнийг олж хамтрах

• Өөрийхөө хэрэгцээг илэрхийлж гаргах

• Үгүй гэж хэлж сурах

• Нэг нэгнийгээ дэмжих

• Өөрийхөө хамт олныг хамгаалах, тэдний үгийг сонс

• Зөрчилдөх хийгээд түүнийг эргэн санахаас зайлсхийх

• Ямар нэгэн тааламжгүй үйл явдал бий болсон үед ярилцаж сэтгэлээ нээ.

Зарим зөвлөгөө

• Боломж байвал хэвийн хэмжээний ажлын цаг барихыг хичээ.

• Амралтын өдруудэд ажиллахаас зайлсхий.

• Амрах, тайвшрах, хэн нэгэнтэй танилцах боломжийн цагтай байх

• Тогтмол цагаар зөв хооллох, архи уухаас сэргийлэх

• Өөрийн биеийн эруул мэндэд анхаар

• Дуртай зүйлээ хий

http://emch.mn