богино мэдээ New

Олон Улсын Монголч Эрдэмтний XI Их Хурал болж байна

Олон улсын монголч эрдэмтний XI Их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр өнөөдөр нээлтээ хийж байна. .

Олон улсын монголч эрдэмтний XI Их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр өнөөдөр нээлтээ хийж байна. 

Гурван өдөр үргэлжлэх энэ хурал нь таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ юм.

Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож:

  • “Монгол хэл бичиг судлал”, 
  • “Монголын түүх судлал”, 
  • “Монголын соёл, утга зохиол судлал”, 
  • “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, 
  • “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.