богино мэдээ New

Д.Отгондалай энэ сарын 14-нд мөнгөн медалийн төлөө тоглоно

Энэ үеэр Бразилийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин МУГТ, Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөсөн. Тэд тамирчдаа төлөөлөн спортын өндөр амжилт гаргана гэдгээ ард түмнийхээ өмнө тангарагласан билээ. Үнэхээр ч жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд барилдсан МУГТ Д.Сумъяа өндөр амжилт гаргаж “Рио 2016” наадмаас мөнгөн медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин боксын тамирчин Д.Отгондалай өглөөний 06.00 цагт тулалдан ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангаад байна..

Долдугаар сарын 20-нд Монголчууд “Рио 2016” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагааг зохион байгуулсан.

Энэ үеэр Бразилийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин МУГТ, Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөсөн. Тэд тамирчдаа төлөөлөн спортын өндөр амжилт гаргана гэдгээ ард түмнийхээ өмнө тангарагласан билээ.

Үнэхээр ч жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд барилдсан МУГТ Д.Сумъяа өндөр амжилт гаргаж “Рио 2016” наадмаас мөнгөн медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин боксын тамирчин Д.Отгондалай өглөөний 06.00 цагт тулалдан ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангаад байна.

Ийнхүү өндөр амжилт гаргана гэдгээ тангарагласан хоёр тамирчин хамтдаа медаль хүртлээ.

 "Сэтгэгдэл маш өндөр байна. Нойроо хоолоо хугаслан намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Хайртай ээждээ, ханьдаа, хоёр охиндоо, туслаж дэмжиж ирсэн бүх хүмүүст, багш нартай маш их баярлалаа. Медалийн болзол хангасандаа маш их баяртай байна. Медалийн өнгөө хувиргах болно" гэж Д.Отгодалай Gogo.mn-д өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Д.Отгондалай  энэ сарын 14-нд мөнгөн медалийн төлөө тоглоно. Түүнд амжилт хүсье.

shuud.mn