богино мэдээ New

Автомашины дугуй түгжихийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, мөрдүүлсэн. Дээрх журмыг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн автомашины дугуй түгждэг явдлыг зогсоох үүргийг НИТХ-ын дарга Ц.Сандуй албаныханд үүрэг болголоо..

Замын хөдөлгөөний  түгжрэлийг бууруулах зорилготой “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, мөрдүүлсэн. Дээрх журмыг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн автомашины дугуй түгждэг явдлыг зогсоох үүргийг НИТХ-ын дарга Ц.Сандуй албаныханд өглөө.

Замын хөдөлгөөнд саад учруулж, холбогдох дүрэм журмыг зөрчин машинаа байршуулсан иргэн аж ахуйн нэгжийн машины дугуйг түгжээд зөрчил арилахгүй. Түүгээр ч зогсохгүй дугуй түгжсэнээр замын хөдөлгөөнд улам л саад учруулж эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдийн мөнгө олох хэрэгсэл болж байгааг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр онцолсон юм.