Рио 2016: Манай тамирчдын тэмцээний хуваарийг хүргэж байна


2016-08-08 11:22:20 1

Эрхэм уншигч та бүхэндээ РИО-2016 зуны 31 дүгээр олимпийн наадамд манай тамирчдын оролцох тэмцээний төрлүүдийн хуваарийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Наймдугаар сарын 8

05:00 цагт:Бокс

  • 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ
  • 69 кг-ийн жинд Б.Түвшинбат

21:00 цагт: Байт харваа

  • Байт харваа ганцаарчилсан харвааны хасагдах шатны тэмцээнд ОУХМ Ж.Гантөгс цэц мэргэнээ сорино.

22:00 цагт: Жүдо

  • Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр
  • Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумьяа

Наймдугаар сарын 9

00:00 цагт: Бокс

  • 69 кг-д Б.Түвшинбат
  • 49 кг-д Г.Ган-Эрдэнэ

21:00 цагт: Байт харваа

  • ОХМ Ж.Гантөгс хасагдах шатны өрсөлдөөнд харвана

21:00 цагт: Буудлага

  •  О.Гүндэгмаа
  • Ц.Мөнхзул

22:00 цагт: Жүдо

  • Эмэгтэйчүүдийн 63 кг жинд Ц.Мөнхзаяа, Эрэгтэйчүүдийн 81 кг жинд О.Ууганбаатар нар барилдана. Хэрэв манай тамирчид финалд үлдвэл шөнийн 03:00 цагт шигшээ барилдаанд оролцоно.

Наймдугаар сарын 10

05:00 цагт: Бокс

  • Боксын 49 кг жинд Г.Ган-Эрдэнэ, 56 кг жинд Э.Цэндбаатар, 60 кг жинд Д.Отгондалай

22:00 цагт: Жүдо

  • Эрэгтэйчүүдийн 90 кг жинд Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг жинд  Ц.Наранжаргал нар барилдана.

22:00 цагт: Байт харваа

  • Тамирчин Ж.Гантөгс эрэгтэй ганцаарчилсан харваа хасагдах шатны тэмцээнд оролцоно.

Наймдугаар сарын 11

00:15 цагт: Бокс

  • Эрэгтэйчүүдийн 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг, 69 кг жинд Б.Түвшинбат нар өрсөлдөнө.

Жүдо: -100 кг-д Н.ТҮВШИНБАЯР, эм -78 кг-д П.ЛХАМДЭГД
Буудлага: Эмэгтэй

00:30 цагт-Хүндийн өргөлт

  • Эмэгтэйчүүдийн 69 кг жинд М.Анхцэцэг

21:00 цагт-Урт буу

  • Эмэгтэйчүүдийн урт бууны төрөлд Г.Нандинзаяа

22:00 цагт- Жүдо

  • Эмэгтэйчүүдийн 78 кг жинд П.Лхамдэгд, эрэгтэй 100 кг жинд Н.Түвшинбаяр

Наймдугаар сарын 12

00:30 цагт: Бокс

  • Боксын 69 кг жинд Б.Түвшинбат, 56 кг жинд Э.Цэндбаатар, 64 кг жинд Б.Чинзориг нар тулалдана.

01:00 цагт: Усанд сэлэлт

  • Эрэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Дөлгөөн

22:00 цагт: Жүдо

  • Эрэгтэйчүүдийн нэмэх 100 кг жинд Б.Тэмүүлэн

Наймдугаар сарын 13

00:00 цагт: Бокс

  • Эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энх-Амар, 69 кг жинд Б.Түвшинбат нар оролцоно.

01:00 цагт-Усанд сэлэлт

  • Эмэгтэйчүүдийн 50 м чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Есүй

Наймдугаар сарын 14

00:15 цагт: Бокс

  • Боксын 69 кг жинд Б.Түвшинбат, 52 кг жинд Х.Энх-Амар, 56 кг жинд Э.Цэндбаатар нар тулалдана.

21:30 цагт: Марафон

  • Марафон гүйлтийн тэмцээнд Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар оролцоно.

Наймдугаар сарын 15

00:30 цагт Бокс

  • Монголын баг тамирчдын тэмцээн өдрийн 15:00 цагт хүртэл явагдана.

Наймдугаар сарын 16

00:15 цагт: Бокс

  • Эрэгтэйчүүдийн 52 кг, 69 кг-ийн жингийн тулаанууд болно.

Наймдугаар сарын 17

00:00 цагт: Бокс

  • Эрэгтэйчүүдийн 60, 56, 64 кг-ийн жингийн тулаанууд үргэлжилнэ. Уг жинд манай улсаас Д.Отгондалай /60/, 56 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг нар өрсөлдөж буй юм.

22:00 цагт: Чөлөөт бөх

  • Эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд П.Орхон, 69 кг жинд О.Насанбурмаа нар барилдах ба шөнөдөө медалийн эзэд тодорно.

Наймдугаар сарын 18

03:30 цагт: Бокс

  • 52 кг-ийн жинд Х.Энх-Амар, 69 кг-д Б.Түвшинбат нар ялалт байгуулвал үргэлжлүүлэн энэ цаг мөчид тулалдана.

21:15 цагт: Таеквондо

  • Таеквандогын 68 кг-ийн жинд П.Тэмүүжин өрсөлдөнө.

22:00 цагт: Чөлөөт бөх

  • Эмэгтэйчүүдийн 53, 63 кг жинд Э.Сумьяа, С.Батцэцэг нар барилдана.

Наймдугаар сарын 19

02:30 цагт: Бокс

  • Боксын 56 кг-ийн жинд Цэндбаатар хагас шигшээд шалгарч чадвал медалийн төлөө өрсөлдөнө.

22:00 цагт: Чөлөөт бөх

  • Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 болон 74 кг-д жингийн Э.Бэхбат, П.Өнөрбат нарын барилдаан болно.

Наймдугаар сарын 20

02:00 цагт: Бокс

  • Боксын 52 болон 64 кг жингийн Х.Энх-Амар, Б.Чинзориг нарын медалийн төлөөх тулаан болно.

22:00 цагт: Чөлөөт бөх

  • Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 болон 125 кг жингийн О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдах бөгөөд энэ өдөртөө медалийн эзэд тодорно.

21:30 цагт: Марафон

  • Марафоны төрөлд манай улсаас Б.Сэр-Од, Б.Гантулга, Ц.Бямбажав нар оролцоно.

Наймдугаар сарын 22

02:15 цагт. Бокс

  • Боксын 52 болон 64 кг жингийн аваргын төлөөх тулаан болно. Хэрэв Х.Энх-амар, Б.Чинзориг нар финалд үлдэж чадвал уг тэмцээнд оролцох боломжтой болох юм.

Сэтгэгдлүүд

  • зочин

    2016-08-08

    баярлалаа түгээнэ.