богино мэдээ New

А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдад дэмжлээ

эрүүл мэндийн салбарт анх удаа эмчилгээний гоо сайхны салбар шинжлэх ухааныг нэвтрүүлжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

        УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна /00:25 цаг/. Энэ цаг мөчид Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Арьсний өвчин судлалын үндэсний төвийн дарга, доктор, профессор А.Цогцэцэгийг 56 гишүүний 54 нь дэмжснээр салбарын сайд боллоо. Түүний хувьд санал хэлсэн, асуулт асуусан гишүүдийн асуултад тодорхой, түүлдэлгүй хариулт өгч байсан нь мэргэжлийн, салбараа мэддэг боловсон хүчин гэдгийг илтгэв. Дашрамд дурьдахад А.Цогцэцэг “Арьс өнгөний өвчнүүд” 1-5 боть ном, Арьсны өвчний оношилгоо, эмчилгээний стандарт 50-ыг боловсруулан практикт нэвтрүүлсэн юм байна. Энэ мэтчилэн 60 гаруй стандартыг боловсруулан эрүүл мэндийн салбарт анх удаа эмчилгээний гоо сайхны салбар шинжлэх ухааныг нэвтрүүлжээ.