богино мэдээ New

Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн хүн томилох нь

салбартаа нэр хүндтэй, олон стандартыг нэвтрүүлж, мэргэжлийн бүтээлүүд туурвисан хүн гэдгээр олон нийт мэднэ. .

     Тоймч Л.Баатархүү

        МАН-ын Удирдах зөвлөл шинээр томилох дөрвөн сайдын нэрийг тодруулж Ерөнхий сайдад өргөн барихаар боллоо. Олны анхаарлын төвд байсан Эрүүл мэндийн сайдад ямартай ч мэргэжлийн хүн томилохоор болжээ. Тодруулбал, Арьс судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгийн нэрийг тодруулж Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна. Түүний хувьд салбартаа нэр хүндтэй, олон стандартыг нэвтрүүлж, мэргэжлийн бүтээлүүд туурвисан хүн гэдгээр олон нийт мэднэ. Тухайлбал, арьс өнгөний өвчнүүдийн 1-5 боть ном бичиж мөн Арьсны өвчний оношилгоо, эмчилгээний стандарт-50-ыг нэвтрүүлж батлуулсан хүн. Нөгөөтэйгүүр улсдаа анх удаа дэлхийн хэмжээний хэд хэдэн стандартыг нэвтрүүлсэн гэдгийг салбарынх нь хэлдэг юм билээ. 

Харин Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлж МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ. Удирдах зөвлөл дээрх дөрвөн хүний нэрийг Ерөнхий сайд өргөн барих юм. Ямартай ч тэднээс өмнөх  сайдад горилогсдыг бодвол харьцангуй нэр цэвэр хүмүүс байгаа бололтой.