Мартаж үл болох 20 жилийн өмнөх өдөр


2016-07-26 16:11:59 7

Тоймч Л.Баатархүү

         Одоогоос 20 жилийн тэртээ Монголын төрийн далбаа Атлантагийн тэнгэрт мандаж байв. Ядруухан улсын нэгэн хүү жудо бөхийн 60 кг-ийн жинд үнэндээ цойлсон юм. Тэр бол Доржпаламын Нармандах. 1990 он гарснаас хойш монголчууд олимпод тун тааруухан оролцоцгоож байлаа. Бараг ганзага хоосон. Харин АНУ-ын Атланта хотод болсон эл олимпоор Д.Нармандах хүрэл медаль хүртсэн нь монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн түүхэнд бас нэгэн гайхалтай үйл явдал болсон нь тэр. Магадгүй өнөөгийн залуус “Алт биш дээ, юунд нь ингэж дөвийлгөсөн юм” гэж ундууцах байх. Гэхдээ 1996 оны долоодугаар сарын 26-нд хүртсэн Нараагийн хүрэл медаль алтын дайтай байсан гэдэг. Яагаад гэвэл олимпын медалийн барааг монголчууд бараг харахаа болих нь гэж сэтгэл гонсойж байхад нь авчирсан болохоор тэр. Бас барилдаан, ялалт болгон нь жинхэнэ жудо, жинхэнэ ялалт байсан болохоор тэр.

Энэ олимпод Д.Нармандах гавьяат эхний тойрогтоо Пуэрто-Рикогийн Мендесийг, дараагийн тойрогт Их Британийн Донахьюг коко, Узбекстаны Мухтаровыг цэвэр ялж хагас шигшээд шалгарав. Харамсалтай нь хагас шигшээд Японы Тадахиро Номурад цэвэр ялагдлаа. Номурагийн хувьд энэ наадамд түрүүлсэн байдаг. Гэхдээ манай хүнд хүрэл медалийн төлөөх барилдаан бий. Энэ барилдаанд мань эр Беларусийн Багировыг 2:40 секундэд илт илүүрхэж цэвэр ялснаар ийнхүү Монголын тасарч асан олимпын медалийн буухиа үргэлжиллээ. Нөгөөтэйгүүр тэр Эрдэнэтийн “Хангарьд”-аас төрсөн анхны олимпын медальтан. Одоо Нараа гавьяат тус спорт хорооны дэд даргаар ажиллаж байна. Товчхондоо 20 жилийн өмнөх үнэ цэнэтэй ялалт, үнэ цэнэтэй хүрэл медаль тэр өдрийг мартаж үл болох юм.

Хүрэл медалийн төлөөх ялалтын уран мэхийг хүргэж байна.


Сэтгэгдлүүд

  • Batbayar

    2016-07-27

    Mongol humuus iim mundag tamirchdaa urgelj dursaj bh heregtei

  • Amartuwshin

    2016-07-26

    Uneher gaihamshigtai agu hun shu

  • Batnasan

    2016-07-26

    saihan bichjee amjilt husie

  • Nyamaa

    2016-07-26

    tiim shuu altiin daitai medaliig eh orondo awch irj chadsan mundag tamirchin

  • уншигч

    2016-07-26

    хэн хүний дурсаад байхгүй тамирчнаа дурсан хүүрнэсэнд талархал илэрхийлье.

  • баярсайхан

    2016-07-26

    монголын тамирчдаа ингэж дурсаж байгаа танай сайтын хамт олонд баярлалаа. Нараа бол монголын тамирчдын зовхийг дээш татаж өгсөн гайхалтай ачтан. булган сүүлтэй тамирчин

  • unshigch

    2016-07-26

    tiim shuu. uneheer tuuniig, ene odriig martaj bolohgui. bayrlalaa. narmandahaa. sportiin tenger tanai ger buliig iweeh boltugai