богино мэдээ New

НӨАТ-ын талаар анхаарах зүйлс

Mobile болон интернетээр төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн байгууллага болон банк 2 хоорондоо ярилцаж хэн нь баримт өгөх талаар шийдлээ гаргах ёстой. Уг шийдлээ яаж гаргаснаас л шалтгаална..

2016 оны 04 сарын 06

НӨАТ-тай холбоотой жижиг хэдий ч иргэдийн дунд үүсээд байгаа асуултуудад хариулт өгөх зорилгоор НӨАТ-н урамшууллын системийн мэргэжилтнээс тодруулсан товчхон мэдээллийг хүргэе.

-Иргэд мобайл банкаар төлбөрөө хийсэн тохиолдолд баримт авах уу?
-Mobile болон интернетээр төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн байгууллага болон банк 2 хоорондоо ярилцаж хэн нь баримт өгөх талаар шийдлээ гаргах ёстой. Уг шийдлээ яаж гаргаснаас л шалтгаална.

-Зарим газраас хэвлэж өгсөн баримт нь шаардлага хангахгүй, бичиг нь харагдахгүй байна гэсэн. Баримтыг бүх газар ижил кассны машинаар хэвлэдэггүй юм уу?
-Баримт болон техникийн ерөнхий шаардлагын стандарт гэж байгаа. Хэрэв ийм тохиолдол гарч байвал тухайн газар тэр стандартыг мөрдөхгүй байна гэсэн үг. Бид бичиггүй хүний амаар тухайн байгууллагыг шалгах боломжгүй тул иргэд баримттайгаа гомдлоо гаргах хэрэгтэй.

-Иргэд баримтаа авснаасаа хойш хэд хоногийн дотор шивж оруулах ёстой юм бэ? 
-Баримтаа авснаас хойш 15 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Байгууллагууд борлуулалтын мэдээллээ 3 хоногийн дотор татварын систем рүү илгээх ёстой.

-Баримтаа бүртгүүлсэн бол заавал хадгалах шаардлагатай юу? 
-Өндөр дүнтэй хонжвор хожих мөн маргаан шийдвэрлэхэд баримт хэрэгтэй тул баримтаа хаяхгүй байвал сайн.

-НӨАТ-ын буцаалтаа хэзээ, яаж авах вэ?
-Таны бүртгүүлсэн арилжааны банкны дансаар дараа оны нэгдүгээр сард НӨАТ-ын буцаалт олгогдоно. Өөрөөр хэлбэл энэ жилийн НӨАТ-ын буцаалт 2017 оны 1 сард олгогдоно гэсэн үг.

Системд ирэхгүй байна - Системд ирээгүй гэдэг нь борлуулагч тал мэдээллээ татварын систем рүү явуулаагүй байна гэсэн үг. Аль ч ААН, байгууллага гурав хоногийн дотор мэдээллээ систем рүү явуулах ёстой. Харин таны баримт худалдан авалт хийснээс хойш гурваас илүү хоног "Хүлээгдэж буй" гэсэн хариулттай байвал татварын алба руу утасдах эсвэл харъяа дүүргийнхээ татварын албандаа хандах хэрэгтэй.

Бүртгэгдсэн баримт байна /өөр хүн бүртгүүлсэн/ - Баримт бүртгэгдсэн гэдэг нь өөр хүн таниас өмнө бүртгүүлсэн байна гэсэн үг. Энэ тохиолдолд та худалдан авалт хийсэн газраа яаралтай хандаж гомдол гаргах хэрэгтэй.

Дүн зөрүүтэй байна - Таны бүртгүүлсэн төлбөрийн баримтын нийт дүн кассын мэдээллээс зөрсөн байна гэсэн үг.