богино мэдээ New

“Өлгийчүүддээ туслая” хандивын аяныг эхлүүлээ

Аймгийн төвийн 13 багаас 6 багийн нутаг дэвсгэрт үер болж нийтдээ 311 айл үерт автаж , дөрвөн настай нэг хүүхэд эндэж, 105 айлын байшин хашаа нурж, 700-гаад хүн орох оронгүй болж, одоогийн байдлаар нийт хоёр тэрбум төгрөгийн бодит хохирол учраад байна..

 2016 оны  долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд их хэмжээний аадар бороо, мөндөр орсны улмаас үерийн гамшиг нүүрлэсэн. Аймгийн төвийн 13 багаас 6 багийн нутаг дэвсгэрт үер болж нийтдээ 311 айл үерт автаж , дөрвөн настай нэг хүүхэд  эндэж, 105 айлын байшин хашаа нурж, 700-гаад хүн орох оронгүй болж, одоогийн байдлаар нийт хоёр тэрбум төгрөгийн бодит хохирол учраад байна. Гамшгийн улмаас оршин суугчид хашаа байшингүй болж эд хөрөнгөө алдаж , өмсөх хувцастайгаа л үлдсэн. Өлгийчүүдэд Улсын онцгой комисс, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд туслаж байгаа.  Улсын онцгой комисс аймгийн удирдлагуудад тодорхой хэмжээний үүрэг чиглэлүүд өгч, цаг алдалгүй шуурхай ажиллаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авхуулсан. Өлгий сумын засаг захиргааны зүгээс  орон гэргүй болсон иргэдэд газар олгож байшин бариулах ажлыг хийж байгаа. Улсын онцгой комисс, аймгийн засаг захиргаа, гадаад дотоодын байгууллагууд туслаж байгаа ч  монголынхоо нийт ард иргэддээ гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслая гэсэн үүднээс “Өлгийчүүддээ туслая” хандивын аяныг Монголын телевизүүдийн холбоо, Казак залуучуудын холбоо, TV8 телевиз хамтран эхлүүлж байна. Одоогийн байдлаар хандивын аянд  Эмоци продакшн, S’outlets хувцасны дэлгүүр, дуучин  A cool  нар нэгдээд байгаа.  Аянд нэгдэн сэтгэлийн дэм өргөхийг хүсвэл Хаан банкны 5041070994, Хас банкны 5000683764 дансанд хандив өргөж болох юм. 

Х.Ариунаа