богино мэдээ New

Улсын баяр наадмаар сэргээш хэрэглэхгүй байхыг бөхчүүддээ уриаллаа

Үндэсний Их баяр наадмын бөхийн комиссын салбар хороод наадмын бэлтгэл ажлын хүрээнд хуралдаж тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд сэргээш хэрэглэсэн тамирчин бөхчүүдтэй тэмцэж хэрэглэсэн нь тогтоогдсон бол барилдаанаар авсан цолыг хураах арга хэмжээ авна. .

Үндэсний Их баяр наадмын бөхийн комиссын салбар хороод наадмын бэлтгэл ажлын хүрээнд хуралдаж тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд  сэргээш  хэрэглэсэн тамирчин бөхчүүдтэй тэмцэж хэрэглэсэн нь тогтоогдсон бол барилдаанаар авсан цолыг хураах арга хэмжээ авна. Нийт бөхчүүддээ дэлхий нийтээр хориглосон сэргээшийг хэрэглэхгүй байж шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэж барилдахыг уриаллаа. Энэ жил 1024 бөх барилдана. 2003 онд батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж,  Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр үндэсний бөхийн барилдаан зохицуулагдаж  Улсын арслан цол хүртэлх цолтой, цолгүй бөх түрүүлбэл 9 давахад улсын арслан цол олгоно. 10 давбал аварга цол олгоно гэсэн хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ. Бусад тохиолдолд улсын арслан, аварга түрүүлсэн тохиолдолд үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.6-д заасны дагуу улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга болно, 7.1.8-д заасны дагуу улсын аварга түрүүлсэн тохиолдолд  улсын даян аварга болно 7.1.9-д улсын даян аварга  түрүүлсэн тохиолдолд улсын дархан аварга болно. Арслангаас дээш цолтой бөх түрүүлбэл цол дахиулан олгоно гэсэн ойлголт байхгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явж улсын цол олгогдоно гэж баяр наадмын бөхийн салбар хорооноос мэдээллээ.

Х.Ариунаа