богино мэдээ New

“Их талын жазз” наадам X дахь жилдээ үнэ төлбөргүй тоглогдоно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монгол улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Турк улсад суугаа элчин сайдын яам хамтран мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжууулан жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, Монголын уран бүтээлчид гадаадын жазз хамтлагуудын урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэх зорилготой “Их талын жазз” Олон улсын X их наадмыг Улаанбаатар хотноо долдугаар сарын 12-14-ний өдрүүдэд уламжлан болгон зохион байгуулах гэж байна. .

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монгол улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Турк улсад суугаа элчин сайдын яам хамтран мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжууулан жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, Монголын уран бүтээлчид гадаадын жазз хамтлагуудын урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэх зорилготой “Их талын жазз” Олон улсын X их наадмыг  Улаанбаатар хотноо долдугаар сарын 12-14-ний өдрүүдэд уламжлан болгон зохион байгуулах  гэж байна. Тус наадамд БНТУ, ХБНГУ, ОХУ, Япон зэрэг улсын мэргэжлийн жазз хамтлаг, уран бүтээлчдээс гадна Улсын филармоны дэргэдэх Баян Монгол жазз найрал хөгжим, “Пауз” хамтлаг болон дуучин Э.Хишгээ нар оролцоно.  Наадмын нээлтийн концерт болох жазз сэшн тоглолт “УБ жазз” клубт 2016 оны долдугаар сарын 12-ны өдрийн 20 цагт болох ба долдугаар сарын 13-ны өдрийн 15-18 цагт Цэрэндоржийн гудамжинд олон нийтэд зориулсан задгай талбайн тоглолтоор үргэлжилж долдугаар сарын 14-ний өдрийн 20-23 цагт Чингис хааны талбайд “Жазз свинг найт” тоглолтоор энэ жилийн “Их талын жазз” наадам өндөрлөнө. Энэ жилийн наадмын онцлог нь БНТУ-ын жазз гитарчин, хөгжмийн зохиолч, Истанбулын алдарт “Нардис” жазз клубыг үүсгэн байгуулагч Өндэр Фожан болон түүний квартет хамтлаг Турк ардын уламжлалт хөгжмөөс гадна Монголын олонд түгсэн зарим хөгжмийн бүтээлүүдийг “Стандарт А Ла Турка” жазз найруулгаар тоглох ба  ОХУ-ын шинэ үеийн мэргэжлийн томоохон төлөөлөгчид, ХБНГУ-ын басс гитарчин Мартин Зинкер, Токио хотоос гаралтай “Хача” хамтлаг нь Нью Орлеанс, Американо, фанки төрлийн жазз хөгжмийг монголын сонсогч үзэгчдэд толилуулж,  жазз хөгжмийн гайхамшигт уран сэтгэмж, сэтгэл хийгээд сэтгэлгээний эрх чөлөөг мэдрэхийг урьж байна. 

Х.Ариунаа