богино мэдээ New

Су.Батболдыг Нийслэлийн Засаг даргад дэмжлээ

Нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон байна. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

Нийслэлийн долоо дахь Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд Су.Батболдыг дэвшүүлэх саналыг МАН-аас оруулж ирсэн юм. Нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон байна.

Су.Батболдын товч намтрыг хүргэж байна.

  • Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр
  • 1995 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1990 - 1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер
  • 1993 - 1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер
  • 1995 - 1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга
  • 1997 - 1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998 - 2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000 - 2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2005 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014 - 2015 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан байна.