богино мэдээ New

Ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ

Энэ жил ноолуурын үнийн хөөрөгдөл арилж, ханш нь тогтворжих хандлагатай болсон байна. Самнасан ноолуурын үйлдвэрлэл 32 хувиар нэмэгдэж, 434.6 тонн болжээ. Харин сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл зургаан хувиар буурч, 548 мянган ширхэг болжээ..

2015.10.05

сэтгүүлч Н.Алтаа

Энэ онд ноос, ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн бол хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспорт зарим төрөлд буурсан байна. Тухайлбал самнасан ноолуурын экспорт 30 хувиар буурч, 24 сая ам.доллар болжээ. Энэ жил ноолуурын үнийн хөөрөгдөл арилж, ханш нь тогтворжих хандлагатай болсон байна. Самнасан ноолуурын үйлдвэрлэл 32 хувиар нэмэгдэж, 434.6 тонн болжээ. Харин сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл зургаан хувиар буурч, 548 мянган ширхэг болжээ.

Ноолуур нь Монгол Улсын экспортын зургаан хувийг бүрдүүлдэг бөгөөд нэг хувийг самнасан ноолуур, таван хувийг угаасан ноолуурын экспорт бүрдүүлдэг аж. Экспортын орлогыг нэмэгдүүлэх үүднээс төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй татварын бодлогоор дэмжлэг үзүүлж байгаа аж. Тухайлбал энэ оны наймдугаар сараас эхлэн ноос, ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспортод гаргасан НӨАТ-ын хувь, хэмжээг тэглээд байна. Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харахад ноос, ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт энэ оны эхний найман сард 30 гаруй хувиар нэмэгдэж, 173.2 тэрбум төгрөгт хүрчээ.