богино мэдээ New

“Монгол адууны өв соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр Монголын Үндэсний Музейд нээлтээ хийж буй тус үзэсгэлэн нь 2016 оны долдугаар сарын 6-с есдүгээр сарын 4-г хүртэл үргэлжлэнэ. Тус үзэсгэлэнгээр монгол адууны өв соёл, түүх гарал үүсэл, адууны үүрэг зориулалт, хурдан морины хэрэгсэл, гоёлын эмээл хазаарын ур хийцийн талаар мэдээлэл авах боломжтой..

Өнөөдөр Монголын Үндэсний Музейд нээлтээ хийж буй тус үзэсгэлэн нь 2016 оны долдугаар сарын 6-с есдүгээр сарын 4-г хүртэл үргэлжлэнэ. Тус үзэсгэлэнгээр  монгол адууны өв соёл, түүх гарал үүсэл, адууны үүрэг зориулалт, хурдан морины хэрэгсэл, гоёлын эмээл хазаарын ур хийцийн талаар мэдээлэл  авах боломжтой.  Монголчуудын олон зуун жилийн мандан бадарсан түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй.  Тал нутгийн нүүдэлчид адууг гаршуулан тэжээсэн балар эртний үеэс эхлэн мянган жилийн түүхийг туулахдаа арвин баян адууны өв соёлыг бүтээсээр ирсэн хэмээн Монголын Үндэсний Музейн захирал Д.Сүхбаатар хэллээ.

Х.Ариунаа