богино мэдээ New

“Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Бразилийн Рио де Жанейро хотноо болох олимпийн их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор жүдо бөхийн 13, чөлөөт бөхийн 9, боксын 6, хөнгөн атлетикийн 4, буудлага спортын 3, таэквандогийн 1, хүндийн өргөлтийн 1, байт харвааны 1 нийт 38 тамирчин эрхээ авсан. .

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэнд спортын яам, Биеийг тамир, спортын хөгжлийг төв хамтран монголын биеийн тамир, спортын үе үеийн ажилтан, албан хаагчид, удирдлага, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортын зүтгэлтэн, хөгжөөн дэмжигч, спорт сонирхогчид, долдугаар сарын 3-ны өдөр “Тамирчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслол, ард түмэнд спортыг сурталчлах,  РИО 2016 наадмын ёслолын хувцасны загвар үзүүлэх, урлаг спортын тоглолтууд болно.

Дашрамд дуулгахад монголын тамирчид Бразилийн Рио де Жанейро хотноо болох олимпийн их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор жүдо бөхийн 13, чөлөөт бөхийн 9, боксын 6, хөнгөн атлетикийн 4, буудлага спортын 3, таэквандогийн 1, хүндийн өргөлтийн 1, байт харвааны 1 нийт 38 тамирчин эрхээ авсан. Мөн РИО 2016 параолимпод 5 төрөлд нийт 8 тамирчин эрхээ баталгаажуулаад байна. Цаашид хүн амыг нийтийн биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр сонирхуулан хичээллүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг биеийн тамир, спортын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, гадаад орны спортын байгууллагатай хамтран ажиллах зорилго тавин   ажиллаж байна гэв.

Х.Ариунаа