богино мэдээ New

Учиртай гурван толгой дуурь Чингисийн талбайд дахин тоглогдоно

Энэ удаагийн “Учиртай гурван толгой дуурь” нь тайзан дээр биш задгай талбайд нүүдэлчний ахуй соёлыг харуулж буйгаараа онцлог юм. .

Учиртай гурван толгой дуурь Чингисийн талбайд дахин тоглогдоно

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, УДБЭТ хамтран сонгодог урлагийг дэмжих,  хөгжүүлэх зорилгоор “Учиртай гурван толгой” дуурийг Чингисийн талбайд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн “Учиртай гурван толгой дуурь” нь тайзан дээр  биш задгай талбайд нүүдэлчний ахуй соёлыг харуулж буйгаараа онцлог юм.  Гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт явагдаж байна.  Жүжигчдэд тавьж буй гол үзүүлэлт нь дүрийн ур чадвар, дуулах ур чадвар, жүжиглэх ур чадвар, тайзны ур чадвар зэргийг харгалзан үзэж гол дүрийн дөрвөн жүжигчинг шалгаруулж тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулна.  Үүгээр дамжуулж  монгол түмний ардын зан заншил, ахуй амьдрал  уламжлалыг дэлхий дахинд сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх хэллээ. Дашрамд дуулгахад  долдугаар сарын 2-ны өдөр Чингисийн талбайд 5000 хүний суудалтай “ The best of classic” сонгодог үдшийн цэнгүүн үнэ төлбөргүйгээр тоглогдох гэж байна. 

Х.Ариунаа