богино мэдээ New

Хепатит B вирусын халдвараар Монгол Улс дэлхийд 13-т орж байна

Хепатит B вирусын халдвараар Монгол улс дэлхийд 13-т орж байна. Шинэ элэг шинэ амьдрал ТББ-с Энэтхэг улсын MEDANTA эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах, Нөхөн сэргээх мэс заслын дарга, Элэг шилжүүлэн суулгах мэс заслын тэнхимийн эрхлэгч эмч А.С.Соин элэгний архаг үрэвсэл, элэгний эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явууллаа..

Элэгний архаг үрэвсэл, ABO, SWAP эрхтэн шилжүүлэн суулгах тухай Энэтхэг Улсын MEDANTA эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч А.С.Соин мэдээлэл хийлээ.

Хепатит B вирусын халдвараар Монгол Улс дэлхийд  13-т орж байна. "Шинэ элэг, шинэ амьдрал" ТББ-аас Энэтхэг улсын MEDANTA эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах, Нөхөн сэргээх мэс заслын дарга, Элэг шилжүүлэн суулгах мэс заслын тэнхимийн эрхлэгч эмч А.С.Соин элэгний архаг үрэвсэл, элэгний эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явууллаа. Тус эмнэлэг нь  2300 гаруй элэг шилжүүлэн суулгасан, 16000 гаруй элэгний хүндрэлтэй холбоотой мэс заслыг сүүлийн 25 жилд хийсэн. Олон улсад  элэгний циррозтой бол жилийн настай, хорт хавдрын нэг хоёрдугаар шатандаа орсон бол элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн онош тавьдаг.

Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн дийлэнх нь в, с вирус, архинаас шалтгаалсан, элэгнй өөхлөлттэй холбоотой үүсэх элэгний эмгэг, элэгний хорт хавдар байдаг. В, С вирус болон архинаас үүдэлтэй элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх , тарилга хийлгэх, архины зохистой хэрэглээг мөрдсөнөөр элэгний өвчнийг  даамжирхаас сэргийлнэ. Монголд элэгний хавдраар жилд 4200 гаруй хүн бүртгэгдэж 3000 буюу 80% нь тухайн жилдээ нас бардаг.  Тэгвэл элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэснээр нас барагсдын тоо 10%-р буурах боломжтой. Шинэ элэг шинэ амьдрал ТББ нь  Меданта эмнэлэг, А.С.Соин эмчтэй хамтран  Монголд  элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт шаардагдах тоног төхөөрөмж, мэс заслыг дэлхийн түвшинд эн зэрэгцүүлэх боломж гарч ирж байна хэмээн тус ТББ-ын тэргүүн Цэвэлмаа ярьлаа.