богино мэдээ New

Х.Золжаргалын явуулгаар нэр дэвшигч Д.Одхүүгийн уулзалтыг зохион байгуулалттайгаар үймүүллээ

Х.Золжаргалын машинаас хүмүүс бууж ирэн Д.Одхүү нэр дэвшигч рүү дайрч эхэлжээ. Өмнө нь мөн түүний уулзалтуудад согтуу хүмүүс явуулах гэх мэтээр үймүүлж байв. Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргалын хувьд иргэдийн сонголтыг төөрөгдүүлэх зорилгоор сэтгүүлийнхээ нэрийг хүртэл адилхан “Зөв” нэртэйгээр сүүлд гаргасан байдаг. .

      УИХ-ын 47 дугаар тойрогт Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Дүрзээгийн Одхүүгийн иргэдтэй уулзах уулзалтыг өрсөлдөгч Х.Золжаргалын явуулгаар зохион байгуулалттайгаар үймүүлж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр 14:00 цагийн үед Шанд багт иргэдтэй уулзаж байх үеэр Х.Золжаргалын машинаас хүмүүс бууж ирэн Д.Одхүү нэр дэвшигч рүү дайрч эхэлжээ. Өмнө нь мөн түүний уулзалтуудад өрсөлдөгч нар нь согтуу хүмүүс явуулах гэх мэтээр үймүүлж байв. Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргалын хувьд иргэдийн сонголтыг төөрөгдүүлэх зорилгоор сэтгүүлийнхээ нэрийг хүртэл адилхан “Зөв” нэртэйгээр сүүлд гаргасан байдаг. Мөн олон нийтийн сүлжээгээр түүний багийн хүмүүс хуурамч фэйсбүүк хаягнаас зүс, царай, хувь хүнийг доромжлох үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна. Иймээс Х.Золжаргалын явуулж буй бүх үйлдлийг баримтжуулсан учраас албан ёсоор зохих хууль, хяналтын байгууллагад хандахаар боллоо.

 

Д.Одхүү 2012 онд гаргаж байсан Зөв сэтгүүл.

Нэр дэвшигч Д.Одхүүг фэйсбүүк сэтгэгдлээр доромж үг бичсэн хаяг:

УИХ-ын 47 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Дүрзээгийн Одхүүгийн сонгуулийн штаб

www.odkhuu.mn