богино мэдээ New

Энэ жил ургац тариалалтаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

Өнөөдрийн байдлаар нийтдээ 490.5 мянган га-д тариалалт хийсэн. Энэ онд улсын хэмжээнд 323 мянган га-д үр тариа, үүнээс 301,5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн..

Энэ хаврын тариалалтыг чанартай технологоор, шуурхай зохион байгууллаа. Цаг агаарын байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 490.5 мянган га-д тариалалт хийсэн. Энэ онд улсын хэмжээнд 323 мянган га-д үр тариа, үүнээс 301,5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн. Улаанбуудайг 301.5 га-д тариалахаар төлөвлөснийг 353,3 мянган га-д тариалж , тариалалт нь 117 хувьтай байна. Бусад хүнсний ногоо, тарималын тариалалтын тухайд төмс 14.1, хүнсний ногоо 7.8, тосны ургамал 63.7, тэжээлийн ургамал 25.1, эмийн ургамал 4.2 , жимс, жимсгэнийг 317 мянган га-д тус тус тариалаад байна. Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт мөн үеийн түвшинд төмс, хүнсний ногооны тариалалт 1.0-1.5 мянган га-аар ахиу, тосны ургамалын тариалалт 15.0 мянган га-аар бага тариалсан.

 Мөн УИХ-ын 108, Засгийн газрын 42 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах зорилгоор эхний ээлжинд хоёр жилийн хугацааатай, жилийн 12.5 хувийн хүүтэй,  25.0 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлж, Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллаж өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 25.1 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгох шийдвэр гарч эхний 13 аж ахуйн нэгжид 5,0 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна гэж Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэллээ. 

                                                                                                                                                                                                Х.Ариунаа