богино мэдээ New

Япон руу илгээх ажилчдыг өнөөдрөөс бүртгэж байна

Тэгвэл Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 18-39 насны тодорхой мэргэжлийн ур чадвартай иргэн Бүртгэлийн хугацаа:.

УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын "Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулсан юм.

Айлчлалын хүрээнд 10 мянган дадлагажигч ажиллах хүчин Япон улс руу гаргах боломж бүрдсэн юм. Тодруулбал, Япон улсад дадлагажигч ажиллах хүчин гаргах асуудал манай улсад урт хугацаанд үр дүнгээ өгөхөөр тааламжтай байдлаар шийдэгдсэн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлж байв.

Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс шаардлагатай боловсон хүчнээ тодорхой тоонд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой болсон. Одоогоор 1500 монгол залуу Япон улсад ажиллаж байна. Цаашид 10 мянган монгол залууг японд ажиллуулж, тус улсын туршлага ноу-хауг судлуулах боломжтой болсон юм.

Тэгвэл Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

18-39 насны тодорхой мэргэжлийн ур чадвартай иргэн

Бүртгэлийн хугацаа:

2016.06.23-2016.06.28 өдрүүдэд ажлын цагаар буюу 09.00-18.00 цагийн хооронд

Бүрдүүлэх бичиг баримт:

Гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх, Их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн диплом, гэрчилгээ эсхүл эрх бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгссөн мэргэжлийн үнэмлэх болон тэдгээрийн хуулбар, 3x4 хэмжээтэй 2% цээж зураг Бүртгүүлэхийг хүссэн иргэд өөрийн харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, сум дахь Хөдөлмөрийн хэлтсээс томилогдсон хөдөлмөрийн ажилтанд хандаж, батлагдсан анкетын дагуу бүртгүүлнэ үү. Бүртгэл төлбөр хураамжгүй болно.

Б.Саран
эх сурвалж: zuvsongolt.mn