богино мэдээ New

Ази номхон далайн эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн чуулга уулзалт болж байна

Тэгвэл энэ удаа манай улсад Ази Номхон далайн 27 бүсийн төлөөлөгч нар удирдах зөвлөлийн хурал, сургалт семинарыг хоёр өдөр хийхээр болжээ..

Х.Ариунаа

Ази номхон далайн эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн чуулга уулзалт болж байна

Монголын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг нь 1989 онд байгуулагдсанаасаа хойш  сүүлийн 25 жил маш олон хурал сургалтыг Олон улсын хэмжээнд зохион байгуулж байсан.

 Тэгвэл энэ удаа манай улсад Ази Номхон далайн 27 бүсийн төлөөлөгч нар удирдах зөвлөлийн хурал, сургалт семинарыг хоёр  өдөр хийхээр болжээ.

Семинарт  Ази Номхон далайн орнуудын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн захирал Жү Хён Нам, Монголын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн дэд тэргүүн А.Отгонболд, эх барих эмэгтэйчүүдийн салбар хороодын дарга нар оролцлоо.

 Түүнчлэн хавдар судлалын үндэсний төв дээр эмэгтэйчүүдийн хавдрын дурангийн мэс засал буюу хэвлийн мэс заслын талаар, мөн  эх барих эмэгтэйчүүдийн эхоны оношилгооны талаар сургалтыг хийх гэж байгаа юм байна.

 Сургалтын гол онцлог нь гаж өвчлөл болон хромосомын эмгэгийг эрт илрүүлэх,  Монгол Улсад эх барих анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх, төрсний дараах тусламж дэмжлэг хэрхэн үзүүлэх зэрэг олон асуудлыг авч хэлэлцэнэ гэж эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Хишгээ хэллээ.