богино мэдээ New

Санаатайгаар ус цацсан жолоочид хариуцлага тооцно

Ийнхүү зам усаар дүүрсэн нь явганаар зорчиж буй иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Наад захын жишээ татхад ажлын байрлуугаа орж чадахгүй мөн явган хүний замаар явхад хажуугаар өнгөрч явсан машин ус цацаж төвөг удах энүүхэнд. Хэрвээ хэн нэгэн санаатаагаар ус цацруулан явж одвол та гомдол гаргаж тэр жолоочид хариуцлаг тооцуулж болох юм байна. .

Бороотой энэ өдрүүдэд ус зайлуулах хоолой байхгүйн улмаас Нийслэлийн ихэнхи зам гол мөрөн мэт усаар халгиж цалгиж байна. 

Ийнхүү зам усаар дүүрсэн нь явганаар зорчиж буй иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Наад захын жишээ татхад ажлын байрлуугаа орж чадахгүй мөн явган хүний замаар явхад хажуугаар өнгөрч явсан машин ус цацаж төвөг удах энүүхэнд. 

Хэрвээ хэн нэгэн санаатаагаар ус цацруулан явж одвол та гомдол гаргаж тэр жолоочид хариуцлаг тооцуулж болох юм байна. 

Та гомдолоо Замын цагдаагийн газрын 93021124 болон 124 дугаарт санаатаагаар ус, шавхай цацсан автомашины улсын дугаарыг хэлж өгөхөд л хангалттай 

Таны гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгалт хийж санаатайгаар ус цацсан жолоочид хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авах аж. Гэхдээ усархаг бороо орж байгаа энэ үед санаатай ус цацсан гэж ойлгоход бэрх. Харин хур багатай үед зорчигч руу ус цацсан бол Замын цагдаа арга хэмжээ авахад асуудалгүй гэж тайлбарлаж байн.