Швейцарийн жуулчин завиар аялж яваад сураггүй болжээ


2016-06-24 16:54:00 0

Швейцарь улсын иргэн Бруно Дубач хэмээх 69 настай эр Монгол орны гол, мөрнөөр завар аялж яваад сураггүй болжээ. Тэрбээр Завхан аймгийн Идэр сумын нутгаар урсдаг Идэр голоос өнгөрсөн 5 дугаар сарын 24-нд аяллаа эхэлж, хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дахь Олон голын бэлчрээр урсдаг Сэлэнгэ мөрөнгөөр аялж байсан гэнэ. Энэ хавьд олон жижиг гол Сэлэнгэ мөрөнд цутгадаг байна.

Түүнээс хойш сураггүй болсон учир холбогдох хүмүүс нь энэ сарын 21-ний 14в20 цагт ОБА-нд ханджээ. Эрлийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй "Бид мэдээллийг хүлээн авсан даруйдаа эрлийн ажиллагаа зохион байгуулсан. Манай эрэн хайх салбарын дарга Мөнхбатаар ахлуулсан завьтай зургаан аврагч энэ сарын 21цний 16.00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрнээс эхлэн, эрхэн хайсаар гол дагуу нийтдээ 100 гаруй км газрыг самнаад байна. Одоо Олон голын бэлчирт эрлээ үргэлжлүүлж байна" гэжээ.

М.Баатар  /www.gereg.mn/