богино мэдээ New

"Татварын өөрчлөлт хэрэгжиж эхэлбэл газрын тосны гарц буурах эсрдэлтэй" гэв

ОХУ-ын эдийн засагт хямрал нүүрлэж, төсвийн алдагдал нь нэмэгдсээр байгаа энэ үед яамдууд нь орлогыг нэмэгдүүлж, зарлагыг танах олон саналыг өргөн барьж байна. .

ОХУ-ын Сангийн яам газрын тосны олборлолтын татварыг нэмэх санал өргөн барьсныг тус улсын Эдийн засгийн яам эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь татварын өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр газрын тосны гарц төдийгүй улсын төсөв буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Урьдчилсан байдлаар татвар нэмэгдвэл 9.1 тэрбум ам.долларын нэмэлт орлого улсын төсөвт хуримтлагдах тооцоо гарсан байна. Гэхдээ үүний хариуд газрын тосны өдрийн гарц 600 мянган баррелиар буурах эрсдэлтэй байгааг шинжээчид онцолжээ. Наймдугаар сарын байдлаар ОХУ-ын төсвийн алдагдал 994 тэрбум рубль буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.1 хувьтай тэнцэж байсан аж. Харин энэ нь жилийн эцэст гурван хувь болон нэмэгдэх хүлээлттэй байгааг тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. ОХУ-ын эдийн засагт хямрал нүүрлэж, төсвийн алдагдал нь нэмэгдсээр байгаа энэ үед яамдууд нь орлогыг нэмэгдүүлж, зарлагыг танах олон саналыг өргөн барьж байна. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.

 

 Эх сурвалж: www.bloomberg.mn, Э.Эрдэнэтуяа

Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com