богино мэдээ New

Иргэдийн Шударга шүүх ТББ-с мэдээлэл хийлээ

Иргэдийн Шударга шүүх төрийн бус байгууллага нь хүний эрхийг хамгаалах, хулгайч улстөрчдөөс төрийг зайлуулах, төрийн булхайтай үйл ажиллагааг ард иргэдэд үнэн зөвөөр хүргэхийн төлөө 10 гаруй жил ажиллаж буй байгууллага юм..

Иргэдийн Шударга шүүх ТББ-с мэдээлэл хийлээ

Иргэдийн Шударга шүүх төрийн бус байгууллага нь хүний эрхийг хамгаалах, хулгайч улстөрчдөөс төрийг зайлуулах, төрийн булхайтай үйл ажиллагааг ард иргэдэд үнэн зөвөөр хүргэхийн төлөө 10 гаруй жил ажиллаж буй байгууллага юм.Сонгуулиар улстөрчид, улс төрийн намууд хэвлэлийнхэнтэй олон сая төгрөгөөр гэрээ хийж, өөрсдийн ноцтой мэдээллийг нуун дарагдуулдаг тухай мэдээлэл байдаг ч баримт нотолгоотой зүйл ховор билээ. Улстөрчид өөрсдийнхөө тухай ноцтой мэдээллийг ямар их мөнгөөр худалдан авч, нуун дарагдуулахыг оролдож  ард иргэдийг доромжилж буй нь ил болсон билээ. Хяналт тогтоож шударга, хариуцлагатай төрийн төлөө үйл ажиллагаа явуулж улстөрчдийн үнэн төрхийг илчлэхийг зорьж байгаа хэмээн Иргэдийн Шударга шүүх ТББ-ын гишүүн Чинзориг ярьлаа. 

Х.Ариунаа

 

Х.Ариунаа