богино мэдээ New

“Пауэрлифтинг”-ийн Ази тивийн аваргаас манай улсын тамирчин алтан медаль хүртлээ

2016 оны 6-р сарын 07-12-ны хооронд Энэтхэг улсын Удапур хотод зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 тамирчин оролцож 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Энэ талаар Монголын Пауэрлифтингийн холбооны нарийн бичгийн дарга Д.Баттулгаас зарим зүйлсийг тодрууллаа..

“Пауэрлифтинг”-ийн Ази тивийн аваргаас манай улсын тамирчин алтан медаль хүртлээ

2016 оны 6-р сарын 07-12-ны хооронд Энэтхэг улсын Удапур хотод зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 тамирчин оролцож 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Энэ талаар Монголын Пауэрлифтингийн холбооны нарийн бичгийн дарга Д.Баттулгаас зарим зүйлсийг тодрууллаа.

Юуны өмнө баяр хүргье. Саяхан болж өнгөрсөн тэмцээний талаар?

Баярлалаа. 2016 оны 6-р сарын 07-12-ны хооронд Энэтхэг улсын Удапур хотод зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази Тивийн Аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 тамирчин оролцож нэмэх 120 кг жинд Д.Отгонбаатар маань нийлбэр дүнгээр алтан медаль, мөн залуучуудын 59 кг жинд М.Батмөнх нийлбэр дүнгээр хүрэл медаль, насанд хүрэгчдийн 83 кг жинд Б.Гансүх нийлбэр дүнгээр мөнгөн медаль, 93 кг жинд М.Батбаяр нийлбэр дүнгээр мөнгөн медаль хасах 120 кг жинд Ц.Үүрцайх нийлбэр дүнгээр мөнгөн медалыг тус тус хүртлээ

 Пауэрлифтинг нь ямар төрлийн спортод орох вэ?

Хүчний гурван төрөлтэй хүч чадлын спорт бөгөөд  штангтай суулт, цээжнээс шахалт, үгндсэн таталт гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус бүр гурван удаа тухайн жиндээ өргөх юм.

Пауэрлифтингийн төрлүүдээс монголд аль төрөл хамгийн их хөгжиж байна.

 Манай улсын хувьд хувцас хэрэглэлтэй өргөлт, хэвтээ шахалт, стронгтэн  гэх мэт төрлүүдийг илүү түлхүү хөгжүүлж ирсэн. Манай холбоо бүх төрлүүдээр нь хөгжүүлэхийг зорьж байна.Мөнгө санхүү их зарцуулагдах ч монголын бяртай залуучуудыг нээж, хөгжүүлж тив дэлхийд нэрээ гаргуулахын төлөө явж байна.2018 онд Дэлхийн аваргын тэмцээнийг Монголд зохиогдох эрхийг Люксенбургийн вант улсаас очиж авсан байгаа.

Хувцас хэрэглэлгүй дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа гэсэн.Энэ талаар? Бусад төрлүүдээс юугаараа онцлогтой вэ?

Энэ төрөл нь иртүүз, шорттой, бүс бүслээд л гарч ирээд өргөж буйг хэлж байгаа.Ямар ч өөрийгаа хамгаалах хамгаалат байхгүй гэсэн үг.Харин хувцас хэрэглэлтэй төрөл нь хөлөө хамгаалж уян, зориулалтын хувцас өмсөж өргөдөг байгаа.Энэ хоёрын хувьд жингийн өргөлт өөр өөр. Хувцас хэрэглэлтэй хүн зоригтой, хүчтэй өргөдөг бол хувцас хэрэглэлгүй үед цэвэр махаараа өргөдөг учир хэцүү төрөл.

Х.Ариунаа