богино мэдээ New

Тэрэлжийн гүүрэн дээрээс хүн унаж энджээ

Өнгөрсөн шөнийн 00 цаг 25 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүрэн дээрээс согтуу хүн усанд уначихлаа гэсэн дуудлага орон нутгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна..

Өнгөрсөн шөнийн 00 цаг 25 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүрэн дээрээс согтуу хүн усанд уначихлаа гэсэн дуудлага орон нутгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлага хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн болон нийслэлийн Аврах ангийн эрэн хайх аврах салбарын албан хаагчид ослын газарт ажиллаж, хайх ажиллагааг зохион байгуулснаар гүүрнээс доош 200 метр зайд 25 настай иргэн Ш  гэгч эрэгтэйн цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн 2016 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн иргэн, 84 настай Ц гэрээсээ гараад сураггүй болсон, 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Жилчингийн-Ам” гэдэг газраас иргэн, 46 настай  Ц гэгч гэрээсээ гараад сураггүй болсон зэрэг дуудлагыг хүлээн авч, одоогоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.