богино мэдээ New

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна

Энэ сарын барилдааны эхний 10 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байгаа. .

2015.09.23

Сэтгүүлч Н.Урансолонго

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын барилдаан үргэлжилж байна. Энэ сарын барилдааны эхний 10 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байгаа. Харин ёказүно Д.Даваажаргал, Д.Харүмофүжи нар бэртлийн улмаас есдүгээр сарын башёг өнжиж буй. Мөн ёкозүно Какүрюү М.Ананд Г.Ган-Эрдэнийн араас хоёр унаатайгаар нэхэж явна. Ямартай ч энэ сарын барилдааны түрүүг манай хоёр бөхийн нэг нь хүртэх нь тодорхой болоод буй юм. Хэрэв Г.Ган-Эрдэнэ үлдсэн барилдаандаа гурав давахад эзэн хааны цомыг хоёр дахиа хүртэх боломжтой болно.