богино мэдээ New

С.Жавхлан: Шинэ цаг ирэх нь гэдэг нь харагдаж байна

Монгол орныг улстөрч гэдэг нэрийн дор эдийн засагч, хуульчид гэсэн баахан тоо, заалт ярьсан хүмүүс өөд нь гаргаж чадсангүй шүү дээ. Тэгэхээр энэ орон зай дээр салбар салбарын шинэ орон зай үүсч байна..

/Бие даан нэр дэвшигч/

Монгол орныг улстөрч гэдэг нэрийн дор эдийн засагч, хуульчид гэсэн баахан тоо, заалт ярьсан хүмүүс өөд нь гаргаж чадсангүй шүү дээ. Тэгэхээр энэ орон зай дээр салбар салбарын шинэ орон зай үүсч байна.

Соёл урлагийн хүмүүс гэхээрээ юм хийж чадахгүй гэсэн үг биш. Ер нь яс, цусаа хүндэтгэж дээдэлдэг, уул ус, эх орноо хайрлаж хамгаалдаг шинэ залуу боловсон хүчнийг гаргаж ирэх цаг болжээ.

Өнөөдрийн улс төрд байгаа хүмүүсийн шүд нь унаад, нүд нь юм харахаа болиод түмэн олныгоо дагуулж биш дагаж чадахаа больжээ. Өнөөдөр батламжаа гардан авч байгаа олон бие даагчдыг хараад шинэ цаг ирэх нь гэж харж байна. 

Г.Уянга

Buzznews.mn