богино мэдээ New

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар ОУ-ын судлаачид хуралдаж байна

Жайка олон улсын байгууллагын төлөөлөгч доктор Нагаяама.К хурлаар танилцуулсан илтгэлийн үеэр “Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад Монгол улсын аялал жуулчлалын салбарын үзүүлэлт 141 орноос 99-р байранд жагсаж байгаа нь хэд хэдэн томоохон шалтгаантай..

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон МУИС хамтран өнөөдөр Эдийн засгийн шинэ нөхцөл “Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.  Тус хурлыг Улаанбаатар хотноо Корпорайт–3 олон улсын хурлын танхимд зохион байгуулж буй юм. Урилгаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, МУИС–ШУС, Эдийн засгийн тэнхимын эрхлэгч доктор  /ph.p/Б.Түвшинтөгс нар оролцлоо. Уг арга хэмжээ Монгол Улсын төдийгүй олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэх арга замуудын талаар хийсэн судалгааны ажил, үр дүнг танилцуулан санал бодлоо хуваалцахаар дотоодын эдийн засагч, судлаачид төдийгүй ОХУ, Япон, Солонгос зэрэг олон улсын судлаачид оролцсон өргөн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм.

Хурлын үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч, Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд "Шинэ тэнцвэр: Бидний сургамж юу байв. Цаашид юуг анхаарах вэ" сэдэвт сонирхолтой илтгэлийг танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ “Бага, тогтвортой инфляци, санхүүгийн тогтвортой байдал гэсэн суурь үзүүлэлтүүдэд тулгуурласан төлбөрийн тэнцлийн эерэг байдал, алдагдалгүй төсөв болон тогтвортой улсын өрийн харилцан уялдаатай байдал бол өнөөгийн эдийн засгийн шинэ тэнцвэр” хэмээн онцлов. Түүнчлэн Жайка олон улсын байгууллагын төлөөлөгч доктор Нагаяама.К хурлаар танилцуулсан илтгэлийн үеэр “Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад Монгол улсын аялал жуулчлалын салбарын үзүүлэлт 141 орноос 99-р байранд жагсаж байгаа нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Аялал жуулчлалыг Монголд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бүрэн боломж бий” гэлээ.

Хурал өнөөдөр 18:30 цаг хүртэл үргэлжлэх юм.