богино мэдээ New

Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа Орхонд нэр дэвшихээр болжээ

Тэрбээр Сувилагчийн сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1994 онд Тува улсын Кызыль хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн, 1995 онд “Гоёл” наадмын III байрын шагнал хүртэж, Хонконгод Монгол Улсаа төлөөлөн явсан анхны загвар өмсөгчдийн нэг юм..

2016 оны УИХ-ын сонгуульд олимпийн аварга, дуучин зэрэг санаанд оромгүй хүмүүс нэр дэвшиж олныг алмайруулсаар байгаа билээ. Тэгвэл  “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа УИХ-ын сонгуульд Орхон аймгийн 48-р тойрогт “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшихээр болж үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа. 

Тэрбээр Сувилагчийн сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1994 онд Тува улсын Кызыль хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн, 1995 онд “Гоёл” наадмын III байрын шагнал хүртэж, Хонконгод Монгол Улсаа төлөөлөн явсан анхны загвар өмсөгчдийн нэг юм.