богино мэдээ New

Зургаадугаар сарын 7, 10-ны хоорон хаагдах замууд

Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны 01:00 цагаас 06 дугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд хаана..

Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Уг ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны 01:00 цагаас 06 дугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд хаана.

Мөн Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн хөдөлгөөнийг 2016 оны 06-р сарын 10-ны 23:00 цагаас 06-р сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсон байна.

Иймд дээрх хугацаанд өөр замыг сонгон зорчихыг Нийслэлийн авто замын газраас зөвлөлөө.