богино мэдээ New

Дөнгөж шоронгоос суллагдаж гараад эргээд хоригдсон мафийн азгүй толгойлогч

52 настай Чен Юзег суллагдахад шоронгийн үүдэнд 100 гаруй залуу цугларч түүний эрх чөлөөт амьдралын эхлэлийг тэмдэглэжээ. Үүнээс гадна 20 Land Rover, 30 Mercedes, 4 Hummer машинууд бүхий цуваа түүнийг шууд таван одтой зочид буудалд хүргэн найрласан байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Хятадын Шаньси мужийн нэртэй гэмт хэрэгтэн шоронгоос суллагдахад түүний бүлгийнхэн хэт сүржин угталт хийснээс боссыгоо буцаан шоронд суулгасан байна.
52 настай Чен Юзег суллагдахад шоронгийн үүдэнд 100 гаруй залуу цугларч түүний эрх чөлөөт амьдралын эхлэлийг тэмдэглэжээ. Үүнээс гадна 20 Land Rover, 30 Mercedes, 4 Hummer машинууд бүхий цуваа түүнийг шууд таван одтой зочид буудалд хүргэн найрласан байна.
Түүний энэ бүх угталтын видео бичлэгийг сошиал сүлжээнд тавьснаар хэрэг буруугаар эргэжээ. Чений энэхүү сүржин угталтыг зөвхөн энгийн хүмүүс үзсэнгүй. Албаныхан ч нэгд нэгэнгүй харж байсан тул ердөө гурав хоногийн дараа түүнд дахин хэрэг үүсгэж шоронд нь буцаажээ.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдэгдэлд “Нийгмийн Аюулгүй байдлын Товчоо уг явдлыг нухацтай шалгаж байна. Гэмт этгээдүүдийн дээрэнгүй, бардам ааш авирыг тэвчих боломжгүй” гэсэн байна.
Ченд “нийгмийн дэг журмыг алдагдуулсан” гэсэн ял тулгажээ. Түүнтэй хамт есөн хүнийг мөн баривчилсан байна.
Чен нь 1984 онд дээрмийн хэргээр, 2009 онд мөрийтэй тоглоомын хэргээр тус тус яллагдаж байсан гэнэ. Ер нь суллагдсаныхаа дараа удалгүй шоронд ордог заншилтай болсон этгээд ажээ.

https://www.youtube.com/watch?v=db7lW39wYmQ

Эх сурвалж: www.buzznews.mn