богино мэдээ New

"Грийм Хоум" Солонгос эмнэлэг зөвшөөрөлгүй эм худалдаалж байжээ

"Грийн Хоум" эмнэлэг үйлчлүүлэгчиддээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй эмийг худалдаалдаг байсан аж. .

Сэтгүүлч Н.Урансолонго

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Грийн Хоум" Солонгос эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлжээ. Тус газрын явуулсан шалгалтын явцад "Грийн Хоум" эмнэлэг үйлчлүүлэгчиддээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй эмийг худалдаалдаг байсан аж. Тодруулбал, тэрхүү эмнүүд нь хэрэглэх заавар ойлгомжгүй, стандартын бус зэрэг дутагдлууд байжээ. Мөн уг эмнэлгээс зөвшөөрөлгүй эмээс гадна нийт 28 зөрчил илэрсэн байна. 

2015.09.02