богино мэдээ New

Шүдээ ломбодуулах хэрэггүй боллоо

Японы эрдэмтэн Казуо Ямагашигийн зохион бүтээсэн шинэ төрлийн шүдний бүтээгдэхүүн энэ салбарт хувьсал хийсэн томоохон нээлт боллоо. Их Британийн Daily Telegraph сонинд бичсэнээр тус бүтээгдэхүүн нь маш богино хугацаанд шүдний цооролт бөглөж, пааланг нөхөн сэргээж, өвчин намдаах үйлчилгээтэй гэнэ. Хамгийн гол нь энэ бүхэнд ямар ч шүдний эмчийн тусламж шаардлагагүй юм..

Японы эрдэмтэн Казуо Ямагашигийн зохион бүтээсэн шинэ төрлийн шүдний бүтээгдэхүүн энэ салбарт хувьсал хийсэн томоохон нээлт боллоо. Их Британийн Daily Telegraph сонинд бичсэнээр тус бүтээгдэхүүн нь маш богино хугацаанд шүдний цооролт бөглөж, пааланг нөхөн сэргээж, өвчин намдаах үйлчилгээтэй гэнэ. Хамгийн гол нь энэ бүхэнд ямар ч шүдний эмчийн тусламж шаардлагагүй юм.

Материалыг гидроксил апатит туршилтаар гаргаж авсан бөгөөд найрлага нь шүдний паалантай төстэй юм байна. Иймээс шүдэнд ан цав гарсан үед ч шууд хэрэглэж болох гэнэ.

Түрхэснээс хойш гурван минутын дараа шүдний хагарч, цоорсон хэсэгтэй нэгдэж бүтэн болдог гэжээ. Мөн бактерийн эсрэг бодис агуулдагаараа онцлог болжээ. Энэхүү бүтээгдэхүүн одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд эрдэмтэд тун удахгүй худалдаанд гаргана гэсэн найдлага тавьж байгаа аж.

Эх сурвалж: www.undesten.mn