богино мэдээ New

БИДНИЙ ТУХАЙ: ОХУ Монголд АЦС барихад нь туслахад бэлэн

“Бид энэ асуудлаар Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд тус комиссыг даргалагч Сергей Донскойтой ярилцсан. Сайд Монголд байдаг сайн чанарын нүүрсээр ажиллах хэд хэдэн ДЦС, эсвэл АЦС/ барихыг Монголын талд санал болгоё гэсэн бидний санаачлагыг дэмжлээ” гэжээ..

Эх сурвалж: Э.ЭНХ-ЭРДЭНЭ /www.medee.mn/

-ЭКОЛОГИЙН ШААРДЛАГААС ҮҮДЭН ШҮРЭНГИЙН УЦС-ЫГ БАРИХ 
МАГАДЛАЛ БАГА ГЭЖЭЭ-

Оросын тал Монголд Шүрэнгийн Усан цахилгаан станц (УЦС) барихын оронд Дулааны цахилгаан станц (ДЦС) болон Атомын цахилгаан станц (АЦС) барихад нь туслахад бэлэн байгаа талаар ТАСС уламжилжээ. Энэ тухай Эрхүү мужийн захирагч Сергей Левченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийг иш татан мэдэгдсэн байна.

Тэрээр “Бид энэ асуудлаар Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд тус комиссыг даргалагч Сергей Донскойтой ярилцсан. Сайд Монголд байдаг сайн чанарын нүүрсээр ажиллах хэд хэдэн ДЦС, эсвэл АЦС/ барихыг Монголын талд санал болгоё гэсэн бидний санаачлагыг дэмжлээ” гэжээ.

Сайд С.Донской өмнө нь мэдэгдэхдээ “Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудалд таагүй хандаж байгаа. Мөн Орос улс үүнийг эсэргүүцэж байгаа учраас энэ төслийн экологийн үнэлгээ хийгдэхгүй, УЦС баригдахгүй” гэж байв. Түүний хэлснээр, ОХУ Монголд эрчим хүчний хэрэгцээ шаардлага бийг ойлгож буй бөгөөд өөр бусад хувилбар санал болгоход бэлэн байгаа аж.

Эрхүү мужийн захирагчийн үзэж байгаагаар, Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих гэсэн Монголын байр суурь нь Оросын талыг эрчим хүчний тарифаа буулгахад хүргэх зорилготой мэт харагдуулж буй гэнэ. Тэрээр “Экологийн шаардлагаас үүдэн Шүрэнгийн УЦС-ыг барих магадлал бага. УЦС-аас эрчим хүч гарган авахын тулд Монголын нутгийн талыг нь усанд живүүлэхэд хүрнэ” хэмээн хэлжээ.

Монголын тал Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгадаг голууд дээр хэд хэдэн УЦС барихаар төлөвлөж байгаа юм. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын усны 80 хувийг хангадаг.