богино мэдээ New

Сонгуулиар мөнгө тараасан хүнийг илчилбэл 20 дахин нэмэгдүүлсэн урамшуулал олгоно

Жил бүрийн сонгуулиар иргэдэд мөнгө тараасан нэр дэвшигчдийн асуудал их гардаг уулан Сонгуулийн тухай хуулийн заалтад "Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл тухайн мөнгийг 20 дахин нугалсан урамшуулал авна" гэсэн заалт бий..

Жил бүрийн сонгуулиар иргэдэд мөнгө тараасан нэр дэвшигчдийн асуудал их гардаг уулан Сонгуулийн тухай хуулийн заалтад "Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл тухайн мөнгийг 20 дахин нугалсан урамшуулал авна" гэсэн заалт бий.

Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан нэр дэвшигчдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх бол зөрчлийг мэдээлсэн хүнд тараасан эд зүйл, мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг Сонгуулийн ерөнхий хорооноос олгох аж

Хуулинд:

71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх
 
71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
 
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.