богино мэдээ New

М.Энхбат: Хэдхэн минж нутагшууллаа гээд л шууд үр дүн гарахгүй

Туул голын урсацыг сайжруулах зорилгоор найман бүл буюу 16 минжийг 2012 онд нутагшуулсан билээ. Тэдгээр минжний тоо хэрхэн нэмэгдсэн, амьдрах нөхцөл нь бүрдсэн эсэхийг Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбатаас тодрууллаа..

Эх сурвалж: Г.Номин /www.ikon.mn/

Туул голын урсацыг сайжруулах зорилгоор найман бүл буюу 16 минжийг 2012 онд нутагшуулсан билээ. Тэдгээр минжний тоо хэрхэн нэмэгдсэн, амьдрах нөхцөл нь бүрдсэн эсэхийг Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбатаас тодрууллаа.

- Төсөл хэрэгжээд дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд минжний тоо толгой хэр өсч байгаа вэ?

- Төслийн хүрээнд бид Гачууртад минж үржүүлэх аж ахуйг эрхэлж байна.

Минжний үржил хавар эрт явагддаг бөгөөд залуу эм минж гурван нас хүрээд үржилд ордог байна. Минжүүхэй хээлээ гурван cap буюу 105-107 хоног тээсний эцэст төрүүлдэг. Төллөхдөө хуурай газар буюу овоохойдоо тусгайлан зассан нүхэндээ төллөдөг

Анх 20 минж авчирсан. Эхний жилээ төл аваагүй 2014 онд зургаа, 2015 онд долоо, 2016 онд 14 дүдэр /минжний төл/ авсан. Одоо минжний тоо 42 болоод байгаа.

 
Минжний дүдэр

Туул голын савд тавьсан минжнүүдийн амьдрах нөхцөл бүрдсэн эсэх талаар судалгааг хийсээр байгаа. Тэдний тоог нарийн гаргах боломжгүй байна.

- Үржүүлгийн аж ахуйд байгаа минжнүүдээ хэзээ нутагшуулах вэ?

- Туул гол орчмын газруудыг судалж байгаад минж амьдрах нөхцөл боломж бүрдсэн таатай газрыг сонгож, зургаадугаар сардаа багтаад хоёр бүл буюу дөрвөн минж нутагшуулахаар төлөвлөж байгаа. 

 

 

 

- Нутагшуулсан минжнүүд байгальд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн үү?

- Минж амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг нөр их хөдөлмөрч амьтан. Голын жижиг салаа, татуурганд үүр засан амьдрахдаа усны түвшинг тогтмол барьснаар усны амьдралтай ургамал, амьтны амьдрах шинэ орчныг бий болгож, улмаар голын сав газрын чийгийн хангамж, үржил шим сайжирдаг. 

Гэхдээ хэдхэн минж нутагшууллаа гээд л шууд үр дүн гарахгүй. Дор хаяж 100-н минж нутагшуулж байж байгальд үзүүлэх эерэг нөлөөллийг хүлээх хэрэгтэй.

Туул голын эко системийг сайжруулах зорилгоор минж нутагшуулан үржүүлэх, зохион байгуулах үүрэгтэй манай байгууллага НБОНХГ, МУИС-ийн биологи биотехнологийн сургуультай хамтран минж байгальд нутагшуулах үржүүлэх судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна.