“АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна.
Мөн Сансарын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэл тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Баянцээлийн урд талын туслах замын нөхөөс 100 м.кв талбайн нөхөөс хийж, шаардлага хангахгүй 787 хайс хашлага, 4 мэдээллийн самбарыг буулгасан байна.
“Сандэй” худалдааны төвийн урд талын ногоон павилонуудын дундах гарц, Кэмпински зочид буудлын баруун талын хоёр гарц, Сандэй худалдааны төвийн урд талын, баруун хойд талын ХӨСҮТ-рүү эргэдэг гарц, Сандэй худалдааны төвийн баруун талын 107.5 фм-тэй байрны гарцыг хийжээ.
Мөн 21 худгийн түвшинг тааруулж явган хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба