богино мэдээ New

Оюутолгойн 4,4 тэрбум ам.долларыг шилжүүлжээ

4,4 тэрбум ам. долларыг Оюутолгой компани руу зэрэг шилжүүлсэн бөгөөд энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Оюутолгой компани хөрөнгө оруулалтад шаардагдах тэрбум 4,4 тэрбум ам. доллараа хүлээн авлаа гэжээ..

Энэ сарын 25-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь төлөөлөгч Мэттью Лэ Блан төлөвлөсөний  дагуу нийт 1,22 тэрбум ам. долларыг  /400 сая ам.доллар нь  А ангиллын зээл, 822 сая ам. доллар В ангиллын зээл нөхцөлтэйгээр/ Оюутолгой компани руу шилжүүлснээ “Mongolia Metals&Mining” компанид мэдэгдсэн юм.

Харин өнөөдөр /2016.05.27/ Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгуен Туен дараах мэдэгдлийг мөн л “Mongolia Metals&Mining” компанид хийлээ. Тэрбээр:

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд шаардагдах хөрөнгийг олгохоор болсон олон улсын санхүүгийн байгууллагууд  4,4 тэрбум ам. долларыг Оюутолгой компани руу зэрэг шилжүүлсэн бөгөөд энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Оюутолгой компани хөрөнгө оруулалтад шаардагдах тэрбум  4,4 тэрбум ам. доллараа хүлээн авлаа гэжээ.

Эх сурвалж: www.news.mn