богино мэдээ New

В.Путин сурах бичгүүдэд Татар Монголчуудын талаар үнэн зөв бичихийг үүрэгдэв

Tатар Монголчуудын талаарх ойлголт, Татар Монголын дарлал болон ер нь оросын түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх ёстой гэж үзсэн. Сурах бичгийн шинэ стандарт боловсруулах үүрэг ч өгсөн юм. 2016 оны шинэ хичээлийн жилээс шинэ сурах бичгийг ашиглана гэсэн мэдээлэл бидэнд байна.

Б.ГЭРЭЛ /www.medee.mn/

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Монгол, Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” эрдэм шинжилгээний хурал болж өнгөрсөн. Энэ үеэр хөрш зэргэлдээ Хятад, Орос, Казахстан зэрэг улсуудад Монголын түүхийг хэрхэн гуйвуулдаг талаар монгол, солонгосын эрдэмтэд хамтран хэлэлцсэн юм.

Гол илтгэлүүдийн нэг нь ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Ц.Энхчимэгийн “Оросын түүх бичлэг дэх Монголын түүх гуйвуулга” нэртэй илтгэл байлаа. Энэ илтгэлд дурдагдсанаар “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин зарлиг гарган, бүх дунд болон их дээд сургуульд ашигладаг, түүхийн сурах бичгүүд дэх Татар Монголчуудын талаарх ойлголт, Татар Монголын дарлал болон ер нь оросын түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх ёстой гэж үзсэн. Сурах бичгийн шинэ стандарт боловсруулах үүрэг ч өгсөн юм. 2016 оны шинэ хичээлийн жилээс шинэ сурах бичгийг ашиглана гэсэн мэдээлэл бидэнд байна. Ингэснээр Алтан ордын улсын Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн бодитоор үнэлж, аймшигтайгаар дарлаагүй, Оросын хөгжлийг 200-300 жилээр хойш татсан гэдэг нь ташаа гэх мэтээр залруулна" гэжээ