богино мэдээ New

Энэ жил нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 зуслан ажиллана

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх зургаа, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна. Амрагч хүүхдийн тоо сүүлийн гурван жилээр гаргавал 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ..

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх зургаа, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй байгаа 13 зуслан байна. Амрагч хүүхдийн тоо сүүлийн гурван жилээр гаргавал 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг байна.

Энэ жил шалгалт хийхээс гадна зуслангийн үйл ажиллагааг дэмжих, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин уралдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олгоход 9,9 сая төгрөг шаардлагатай бөгөөд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Мөн Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн зуслангуудад тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

www.ontsloh.mn